Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-03-30
Дугаар 020
Хэргийн индекс 110/2019/0014/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Махайн Риза
Нэхэмжлэгч С.ХХК
Хариуцагч Төрийн байгууллага
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8,  5 дугаар зүйлийн 5.2,  2006 оны Аж ахуйн нэгжийн  орлогын албан татварын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг  тус тус баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0175151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудасны С-ХХК ХХК-ийг 2016 онд  5 600 000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар, 2017 онд 8 200 400 төгрөгийн үйл ажиллагааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тус тус төлөөгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр нийт 1 380 040 төгрөгийн нөхөн татвар, 414 012 төгрөгийн торгох шийтгэл, 439 145.15 төгрөгийн алдангийн хамтаар бүгд 2 233 197.15 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, 2015 онд гаргасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд нөхөн татвар, торгох шийтгэл, алдангийн хамтаар нийт 960 606.85 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг 314 459.35 төгрөгөөр багасгаж, 2013-2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй зөрчилд нөхөн төлүүлэх албан татварын 50 хувиар алданги тооцсоныг 30 хувиар буюу 50 949 төгрөгөөр багасгаж,  үлдсэн хэсэг болох компанийн 2013-2017 онд 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан гаргаагүй, ногдох албан татвар төлөөгүй зөрчилд холбогдох 169 830 төгрөгийн нөхөн татвар, 50949 төгрөгийн торгох шийтгэл, 33 966 төгрөгийн алдангийн хамтаар төлөх 254 745 төгрөгийн төлбөр, 2015 оны 4 307 650  төгрөгийн борлуулалтын орлогод ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд холбогдох нөхөн татварт 430 765 төгрөг, торгох шийтгэлд 129 229.5 төгрөг,  алдангид 86 153 төгрөгийн хамтаар  төлөх  646 147 төгрөг буюу нийт 900 892.5 төгрөгийн төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                              

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.