Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-18
Дугаар 00025
Хэргийн индекс 119/2016/0027/з
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Б.О
Хариуцагч ОАЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Ц" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг баримтлан ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт Уурхайчин Кувейтийн гудамжинд, “Х” хүнсний захын ард 1400 м.кв худалдаа үйлчилгээ 15 жил “ гэснийг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт Худалдаа үйлчилгээ “Ц” ХХК 15 жилийн 1400 м.кв Уурхайчин баг, Кувейтийн гудамжинд, “Х” хүнсний захын ард“ гэснийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох газар эзэмших эрх сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч О.Б-аас 150.000 төгрөг,  хариуцагч ОАЗД-аас 150.000 төгрөг тус тус гаргуулан “ГМОМОН” ХХК-д олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага болох ОАЗД-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧИД                                 П.УУГАНЦЭЦЭГ

                                                                                                                          Б.МӨНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.