Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-03-05
Дугаар 0159
Хэргийн индекс 128/2018/0973/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц
Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Нийслэлийн Боловсролын газар,
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Цнарын Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах”, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

                            ШҮҮГЧ                                                         У.БАДАМСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХЗУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.27 204 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Александрын Сарангэрэл С.Н, С.Х, С.Ц нар НБГ
2020.01.16 0040 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна “Абсолют кэш энд керри” ХХК Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяа
2020.03.05 0159 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна С.Н, С.Х, С.Ц Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Нийслэлийн Боловсролын газар,
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.20 221/МА2019/0346 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин С.Н нар Нийслэлийн Боловсролын газар
2020.05.13 221/МА2020/0321 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт С.Н, С.Х, С.Ц нар нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.07.27 312 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа С.Н, С.Х, С.Ц нар Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс