Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-03-05
Дугаар 128/ШШ2020/0163
Хэргийн индекс 128/2020/0113/З/Т
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Л с л” ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 171 дүгээр зүйлийн

171.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л с л” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгож, уг автомашиныг иргэн Б.Г-н нэр дээр бүртгэхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.