Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-22
Дугаар 128/ШШ2019/0448
Хэргийн индекс 128/2018/0785/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Оюунбатын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч АМГТГКХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 401 дүгээр зүйлийн 401.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Айраг уул гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-12596 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч  ТББ-ын Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Айраг уул гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-12596 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.