Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-30
Дугаар 128/ШШ2019/0077
Хэргийн индекс 128/2018/0803/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Оюунбатын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Д.М
Хариуцагч АМГТГКХ-ийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Д
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.02 221/МА2019/0247 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа Д.М Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.24 232 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа Д.М Ашигт малтмал, газрын тосны газрын дарга