Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-07
Дугаар 128/ШШ2019/0020
Хэргийн индекс 128/2018/0504/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Оюунбатын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 065 дугаар анги
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Б
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамжийн  ХЗ ХХК-д холбогдох хэсэг, мөн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн Ардиус ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж болон 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.