Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-30
Дугаар 221/ШШ2020/0016
Хэргийн индекс 221/2020/0010/З
Шүүх Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаар
Шүүгч Энхбатын Зоригтбаатар
Нэхэмжлэгч Ц.Э
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Э-ээс Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын Зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 2.3-ын 2 дахь хэсэгт “...Нутгийн төвийн хэсэг буюу 58-48 градуст 2 цагаас багагүй, өмнөд бүсийн хойд өргөргийн 48 градусаас урагш гуравдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22-ны хооронд 1,5 цагаас багагүй байна” гэснийг болон уг нормын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 1 дэх хэсэг дэх “Барилгын тууш /урт/ талуудын хооронд 15 байхад 2-4 давхар” барилга барьж болохоор заасан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.