Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-05-25
Дугаар 0357
Хэргийн индекс 128/2019/0933/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Ч.Д, А.Э, Ш.Т, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н, Г.Б
Хариуцагч Монгол улсын Засгийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48  дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нь  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.07.28 221/МА2020/0446 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Александрын Сарангэрэл Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н, Ш.Т нар Монгол Улсын Засгийн газар