Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-07-01
Дугаар 128/ШШ2020/0453
Хэргийн индекс 020/2014/0401/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч "Т Г" ХК
Хариуцагч АМГТГ-ын КХ-ийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Э Т" ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН

  ШҮҮГЧ                      Л.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                        Н.ДАМДИНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.