Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-14
Дугаар 39
Хэргийн индекс 128/2018/0827/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч “ТК” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Ж, Б.Э
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

“ТК” ХХК-ийг С.Б үүсгэн[12] байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарч, мөн өдөр гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 5115884 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг[13] олгожээ.

Компанийн эд хөрөнгө шилжүүлэх тухай 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ[14]-ээр С.Б-д “ЭК” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрь барьж ашиглалтанд оруулсан 72 айлын орон сууцны Тэнгэрлэг хотхоны 72554168 төгрөгийн төсөвт өртөг бүхий газна инженерийн шугам, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрьж ашиглалтанд оруулсан 200 айлын орон сууцны Баянгол I хотхоны 32726453 төгрөгийн төсөвт өртөг бүхий гадна инженерийн шугам, Сүхбаатар дүүргийн 5 пугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан 72 айлын орон сууцны Ялалт хотхоны 62732597 төгрөгийн төсөвт өртөг бүхий гадна инженерийн шугамын нийт 168013218 төгрөгийг шилжүүлэн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт хийлгэх тухай хүсэлтийг[15] гаргаж, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр[16] өөрчлөн бүртгэжээ.

Үүний дараа Компанийн тухай хууль шинэчилсэнтэй холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Компанийн дүрэм шинэчлэн баталсан тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр[17] гарч, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[18] гаргажээ.

“КТ” ХХК-ийг Н.Т үүсгэн[19] байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарч, мөн өдөр барилгын засвар хийх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 5945305 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг[20] олгожээ.

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Компанийн нэр өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр[21] гарч, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуудийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[22] гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр[23] өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн шинэчилсэн дүрмийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталж, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[24] гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр[25] дахин гэрчилгээ олгон бүртгэсэн байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.18 221/МА2019/0219 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “Т к” ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.19 223 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа "Т к" ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газар