Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-16
Дугаар 422
Хэргийн индекс 128/2019/0423/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч Н.Н
Хариуцагч А М Г Т Г К Х
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд "Э Ү" ТӨҮГ
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 8 дугаар зүйлийн 8.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын А М Г Т Г К Х-т холбогдуулан гаргасан “2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Б аймаг дахь Н буудлын О аймгийн Б-Өсумын нутагт байрлалтай хуучин н буудлын барилга байгууламж бүхий газарт А М Г Т Г К Х-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2.. дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.09.17 221/МА2020/0547 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Н.Н Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс