Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-08
Дугаар 0433
Хэргийн индекс 128/2019/0453/з
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баатарын Адъяасүрэн
Нэхэмжлэгч ГГ ХХК
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, Газрын тосны газарт
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг баримтлан ГГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-013341 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-013341 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа Монгол улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.