Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-22
Дугаар 128/ШШ2020/0435
Хэргийн индекс 128/2018/0581/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч БЗД, НЗД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд С.Г
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжийн М.Тэмүүжинд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, “АТТП” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  М.Тэмүүжингийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.Мийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Х.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.Мг нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээд С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг болон гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус бүр 23.400 төгрөгийг гаргуулж Х.М-д олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                             С.ГАНБАТ

                            ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.20 302 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Даваанямын Оюумаа Х.М НЗД, БЗД ЗД ,БЗД ГА
2020.06.22 128/ШШ2020/0435 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Мишигдоржийн Батзориг Х.М БЗД, НЗД
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.08.14 221/МА2019/0422 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Д.М Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
2020.10.01 221/МА2020/0568 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Х.М нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.11.25 388 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Х.М Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба