Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-12-03
Дугаар 128/ШШ2019/0866
Хэргийн индекс 128/2018/1054/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Амгалангийн Насандэлгэр
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.01.09 221/МА2020/0038 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа "Т" ХК Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.02.19 83 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ "Т"ХХК ЧД-ийн ТХ-ийн ТУБ нар