Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-10
Дугаар 2
Хэргийн индекс 109/2019/0024/з
Шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч ХХҮГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1. 4.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.А-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг А  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.      
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.