Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-11-12
Дугаар 790
Хэргийн индекс 128/2019/0151/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 1.5 дугаар зүйлийн 8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.3, 13 дугаар зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.3, 14.4.1, 14.4.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1, 14.6.2, хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211820025 дугаартай шийтгэлийн хуудсын зөрчлийн 8 дахь хэсгийн 1,096,959,590.89 төгрөгийн зөрчилд ногдуулсан 109,695,959.10 төгрөгийн нөхөн татварыг 12,597,952.69 төгрөгөөр бууруулж, 97,098,006.41 төгрөгийн нөхөн татварыг  төлүүлэхээр шийдвэрлэж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.