Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-11-11
Дугаар 782
Хэргийн индекс 128/2018/0548/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.2.3, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч  “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг тооцоог нийлж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлын хэмжээг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА

                           ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР     

                           ШҮҮГЧ                                             У.БАДАМСҮРЭН    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.