Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-21
Дугаар 504
Хэргийн индекс 128/2019/0193/З/Н
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Н ХХК нар
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь  заалтыг баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-ийн, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба”  ХХК, “Ш” ХХК-ийн, “илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “Т” ХХК,  “Ө” ХХК-ийн, “хүчингүй болгуулах”  тухай “Ө” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК, “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба”  ХХК, “Ш” ХХК, “Т” ХХК,  “Ө” ХХК, “Ө” ХХК, “М” ХХК-иас тус бүр 70200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.