Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-22
Дугаар 128/ШШ2019/0715
Хэргийн индекс 128/2019/0657/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баатарын Адъяасүрэн
Нэхэмжлэгч Р.М
Хариуцагч Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А А
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Анаас төлбөр төлөгч Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237  дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Анд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.