Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-10
Дугаар 284
Хэргийн индекс 128/2018/0480/з
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч Ч.О
Хариуцагч У Б Е Г
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд ОХУ-ын иргэн Р Р М
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.7, 65 дугаар зүйлийн 65.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Ч.Оын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ч.Оыг Ф Ф СХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.Оыг Ф Ф СХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.БАТСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.