Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-07-24
Дугаар 482
Хэргийн индекс 128/2020/0297/з
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч “Т О С К” ТӨХХК
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд С.О
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн“Т О С К” ТӨХХК-д холбогдуулан гаргасан “Т О С К” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээг цуцлах тухай” А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.09.10 221/МА2020/0537 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Б.А “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК