Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-12
Дугаар 115/ШШ2020/0018
Хэргийн индекс 115/2020/0017/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Прокурорын газар
Хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны мэргэжилтэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг тус тус баримтлан ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурорын “Дорноговь аймгийн А сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар “BYC” ХХК-д 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд бичиж ирүүлсэн дүгнэлт  нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.