Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-25
Дугаар 115/ШШ2020/0016
Хэргийн индекс 115/2020/0009/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Голдланд ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр ззүйлийн109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Голдланд” ХХК-иас гаргасан “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсэг буюу тус захирамжийн хавсралтын 6-д заасныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ДГА-ийн З-Ү сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч 5222788 регистрийн дугаартай “Голдланд” ХХК-д буцаан олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.