Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-11
Дугаар 128/ШШ2020/0585
Хэргийн индекс 128/2019/0821/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч Я.Б
Хариуцагч БОАЖ-ын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-аас БОАЖСад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан хугацааны цалин, олговрыг давхардуулалгүйгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Б нь “Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эргэн орох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

        ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                 Н.ДАМДИНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.