Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-08
Дугаар 128/ШШ2020/0551
Хэргийн индекс 128/2018/0943/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч О.Б
Хариуцагч НМХГ, МХЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12,  5.13, 52.1, 10 дугаар зүйлийн10.9.7, 10.12.1. 10.12.3,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-ээс гаргасан, “... З.Б-ийн барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, З.Б-ийн барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ерөнхий байцаагчийн дүгнэлтийг хууль журамд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж,  нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ”Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас З.Б-ийн барилгад шалгалт хийж албан шаардлага өгсөн атлаа түүний хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН

                                                       ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.05 0347 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ганбатын Мөнхтулга О.Б МХГ
2020.09.08 128/ШШ2020/0551 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нэрэндашийн Дуламсүрэн О.Б НМХГ, МХЕГ
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.07.31 221/МА2019/0397 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт О.Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
2020.12.16 221/МА2020/0648 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн О.Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.12.09 410 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа О.Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар