Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-02
Дугаар 128/ШШ2020/0553
Хэргийн индекс 128/2020/0543/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч "ӨФИ" ХХК
Хариуцагч улсын байцаагч Г.Н
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн зүйлийн 7 дахь хэсгийн  7.1, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан “ӨФИ” ХХК-ийн захирал Ж.Э-ээс гаргасан, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, НМХГ-ын ЭББХ-ын улсын байцаагч Г.Нгийн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0068557 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           ДУЛАМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.