Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-08-25
Дугаар 527
Хэргийн индекс 128/2020/0072/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.А
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 68 дугаар зүйлийн 68.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын “цагдаагийн хурандаа Б.Мыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан” хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар 8 хоногийн цалинг гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.