Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2020-09-29
Дугаар 616
Хэргийн индекс 128/2020/0707/З/Т
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч З.С
Хариуцагч НИТХТ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Г
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

                           ШҮҮГЧ                                                Х.НЯМДЭЛГЭР

                           ШҮҮГЧ                                                Д.ЧАНЦАЛНЯМ    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.