Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-02
Дугаар 128/ШШ2020/0555
Хэргийн индекс 128/2019/0308/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганбатын Мөнхтулга
Нэхэмжлэгч Ст ХХК
Хариуцагч НЗД НГЗБА СБДУБХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд ЧхБ ХХК МК ХХК
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 28 дугаар зүйлийн 28.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ст” ХХК”-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Ст ХХК-ийн Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй,  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.М

 

 


[1] https://www.legalinfo.mn/annex/details/302?lawid=1332

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.