Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-23
Дугаар 128/ШШ2020/0608
Хэргийн индекс 128/2020/0448/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганбатын Мөнхтулга
Нэхэмжлэгч Австралийн Холбооны улсын иргэн К
Хариуцагч УБЕГ
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд Т.У
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн Коос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.Агийн /РД:00000/ 0000000 дугаартай төрсний бүртгэлд эцэг Кмэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.М

 

 

 

 

 

 

 


[1][1] https://www.legalinfo.mn/annex/details/8749?lawid=13733

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.