Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-08-25
Дугаар 128/ШШ2020/0526
Хэргийн индекс 128/2018/0579/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч МА ХХК
Хариуцагч ТЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд САТГ
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, /1993 оны/ Монгол Улсын онцгой албан татварын хуулийн 7 зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн МА ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” “МА” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 12,936,000.0 /арван хоёр сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийг МА ХХК-иас гаргуулж “ЛЭНДС” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.