Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-08-26
Дугаар 128/ШШ2020/0534
Хэргийн индекс 128/2019/0200/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Н.Б нар
Хариуцагч СХДЗД, СХДГЗБА
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд М.И
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3,  33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, СХДЗД-ЫН 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Мэндээ овогтой Идэрчулуунд холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан “Н.Б, нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа СХДЗД-ЫН эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг СХДЗД-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.