Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-01
Дугаар 128/ШШ2020/0549
Хэргийн индекс 128/2020/0517/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч "ТЧ" ХХК
Хариуцагч НХААГ-н “НХААГ-/20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга 850 хүний суудалтай ажлын тендер шалгаруулалт”-ын Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “ТЧ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн ҮХны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл /шийдвэр/ болон уг шийдвэрийг үндэслэн гарсан НХААГ-н даргын, 2020 оны 6  дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дүгээр мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч ҮХ-нд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч ҮХ нь шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ Улаанбаатар банкны Улаанбаатар салбарын захирал И.О-ийн гарын үсэг бүхий 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06-11/082 дугаар бүхий “Тендерийн баталгаа”-г оролцуулан үнэлгээг хуульд заасан журмын дагуу дахин хийвэл зохино.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ТЧ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.