Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-07
Дугаар 0570
Хэргийн индекс 128/2020/0441/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сарантуяагийн Ганбат
Нэхэмжлэгч с ххк
Хариуцагч ххмтг, ххмтгтүх
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд ю ххк
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 27 дугаар зүйлийн 27.1.3., 27.4., 46 дугаар зүйлийн 46.1.6.-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас ХХМТГ, ХХМТГТҮХнд тус тус холбогдуулан гаргасан “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай "С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/310 дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.