Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-28
Дугаар 0612
Хэргийн индекс 128/2020/0162/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сарантуяагийн Ганбат
Нэхэмжлэгч ХТИ ХХК
Хариуцагч Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М, МТЗ.
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.11., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасныг тус тус баримтлан Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 360302860 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Гомдол гаргагчаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолд татвар төлөгчийн гомдлын шаардлагыг 6.279.566.63 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6.-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ГАНБАТ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.