Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-23
Дугаар 607
Хэргийн индекс 128/2020/0047/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Ч ХХК
Хариуцагч БОАЖС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Н ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3, 5-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн А/554 дүгээр тушаалын “Н” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 8.8 га газрын нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 1,34 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 3.9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ч” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,9 га  газар ашиглах эрх олгохыг БОАЖСад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                               

 

   

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.10.29 221/МА2020/0603 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн "Ч" ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайд