Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-12
Дугаар 653
Хэргийн индекс 128/2020/0324/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч П.А
Хариуцагч П.Н.Ш
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд Ц.Т
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3-д заасныг баримтлан П.Аийн нэхэмжлэлтэй, П.Н.Шд холбогдуулан гаргаснаар “П.Н.Шийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн  Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулах, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                 

 

 

 

 

  ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.