Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-29
Дугаар 115/ШШ2020/0019
Хэргийн индекс 115/2020/0013/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Д.Инжээ, Э.Анужин
Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон

                                                                                ТОГТООХ нь:

                 1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.7, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч захиргааны байгууллага /ДГА-ийн С сумын Засаг дарга/-аас дахин шинэ акт гаргах хүртэл ДГА-ийн С сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийн иргэн Э.А, Д.И нарт тус тус холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол ДГА-ийн С сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийн  иргэн Э.А, Д.И нарт тус тус холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 70200 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-д 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.И-д 70200 /далан мянга хоёр зуу/төгрөг буцаан олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.СИЙЛЭГМАА

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.