Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2020-11-30 |
Дугаар | 23 |
Хэргийн индекс | 121/2020/0017/з |
Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Баясахын Сугар |
Нэхэмжлэгч | А.Ц |
Хариуцагч | Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороо |
Хариуцагчийн төрөл | бусад байгууллага, албан тушаалтан |
Гуравдагч этгээд | М.Б |
Маргааны төрөл | Сонгууль |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | ЗАХИРАМЖЛАХ НЬ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан А.Ц-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2020/0017/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.