Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-03
Дугаар 128/ШШ2020/0557
Хэргийн индекс 128/2020/0063/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч “М 15” СӨХ
Хариуцагч Н З Д
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Б
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ М” СӨХ-ны Н З Дд холбогдуулан гаргасан  “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/....дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах ” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.БАТСҮРЭН

 

 

 

                       

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.11.04 608 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Намжилын Долгорсүрэн "М-15" СӨХ НЗД