Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-02
Дугаар 128/ШШ2020/0626
Хэргийн индекс 128/2020/0667/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч “С в” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Ц
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад  заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С в” ХХК-ийн гомдолыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о  х улсын ахлах байцаагч О.Цгийн  2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0066986  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтнаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                                              

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.