Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-25
Дугаар 10
Хэргийн индекс 121/2020/0009/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Эрдэний Батчимэг
Нэхэмжлэгч “В.К” ХХК
Хариуцагч Орон нутгийн өмчийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “В.К” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Өвөрхангай, Арвайхээр/” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/202001037/ дугаартай тендерийн Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар ба “Б.К” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Өвөрхангай, Арвайхээр/” ажил гүйцэтгэх гэрээ болон тус газрын 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 239 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгох, уг /БСШУСЯ/202001037/ дугаартай тендерийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох 121/2020/0009/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.