Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-08-18
Дугаар 15
Хэргийн индекс 121/2020/0013/з
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох “БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан ба тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй “О констракшн” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/ШЗ2020/0013/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.