Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-04
Дугаар 17
Хэргийн индекс 121/2019/0011/з
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч : “Д” ХХК
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий (2008) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-д ногдуулсан 45,160,581.80 төгрөгийн төлбөрөөс хүү, торгуулийг хасч,  10,426,036.42 төгрөгөөр багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-ыг баримтлан “Татварын хэлтсийн №0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.

3. Нэхэмжлэгч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.