Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-20
Дугаар 21
Хэргийн индекс 121/2020/0001/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Ч.Д
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Д
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаарт зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн нэр бүхий иргэдээс хавсралтын иргэн Ч.Д-аас Д.Д-д эзэмших газрыг шилжүүлсэн  хэсгийг хүчингүй болгосугай.        

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/ШЗ2020/0003 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.