Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-08-18
Дугаар 10
Хэргийн индекс 124/2020/0011/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч "М.Т" ХХК
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         1.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19 дахь хэсэгт заасны дагуу “М.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, холбогдох журмын дагуу захиргааны акт гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлыг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгах болон хохирол 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “М.Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, төрийн сангаас 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М.Т” ХХК-д олгосугай.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.