Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-09-25
Дугаар 15
Хэргийн индекс 124/2020/0023/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.