Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-08
Дугаар 010
Хэргийн индекс 125/2019/0015/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сономпилын Оюунгэрэл
Нэхэмжлэгч А ХХК
Хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-нийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс 46800 /дөчин зургаан мянга найман зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 23400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.