Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-11
Дугаар 012
Хэргийн индекс 110/2019/0062/З/
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сономпилын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Б.Ж
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Т.Ф
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Т.Ф-г ажилд томилох тухай” 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/100 дугаар, 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2020 оны 05 сарын 06-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль болохыг тогтоож хүчингүй болгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд Ф  нэр дэвшүүлсэн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн албан тушаалд хамгийн илүү тохирч байгаа намайг нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.